2011-04-23
Зөвлөгөө-1

Дүрсний өгүүлэмж

ДӨРВӨЛЖИН

Хөдөлмөрч, зүтгэлтэй, эхэлсэн ажлаа заавал дуусгадаг. Тэд тавьсан зорилгодоо хүрэхийн тулд туйлбартай тэмүүлдэг хүмүүс. Тэвчээртэй, эрэмбэ дараатай ажиллах чадвартай. Тэд амьдралдаа төлөвлөгөө ёсоор төсөөлнө. Гэнэтийн явдлыг таашаахгүй, жигд хэмнэл алдагдахад дургүй.

ГУРВАЛЖИН

Удирдах чадвар эзэмшсэн хүмүүс. Эрч хүчтэй, дайчин, цогтой. Тодорхой зорилго тавьж түүндээ хүрнэ. Нэр төрд дуртай, аливааг бодитой үнэлэн, удирдан чиглүүлэх дуртай.

ДУГУЙ

Нийт дүрснүүдээс хамгийн тааламжтай нь юм. Өндөр мэдрэмжтэй, бусад хүний бэрхшээл, гунигийг ойлгож хуваалцана. Бусдын баяр хөөр, зовлон зүдгүүрийг өөрийн юм шиг хүлээж авдаг. Маргаан зөрөлдөөн үүсэхэд түрүүлж буулт хийж чадна. Эсрэг үзэл бодлоос нийтлэг зүйл олохыг эрмэлзэнэ.

ТЭГШ ӨНЦӨГТ

Аж төрөх ёсоо голж, сэтгэл дундуур явна. Амьдрал байдлаа дээшлүүлэхийг ямагт эрмэлзэнэ.Тэд сэргэлэн, цовоо, сониуч зантай. Болж буй элдэв явдлыг шохоорхон сонирхдог зоригтой хүмүүс.


Бичсэн: Багш | цаг: 17:36 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax