2011-04-23
Зөвлөгөө-2

Хүүхдийг ухаалгаар хүмүүжүүлэх 10 дүрэм


  1. Уур уцаартай байхдаа хүүхдийг хүмүүжүүлэх ажил хэзээ ч битгий хий.

  2. Хүүхдээс чухам юу хүсээд байгаагаа тов тодорхой хэлж ойлгуул. Тэгээд энэ талаар хүүхэд чинь чухам юу бодож байгааг мэдэж авсны эцэст эцэг эхийн хүсэл бол түүний л хүсэл юм байна гэдгийг хэлж өгөөрэй.

  3. Хүүхдийг бие даалга. Ер нь хүмүүжүүлж өолно гэхдээ алхам тутамд нь хянах хэрэггүй.

  4. Асуудал шийдвэрлэх болбол түүнийг өөрийн бэлэн шийдвэрээ хүлээн зөвшөөрөхийг шаардах хэрэггүй. Хүүхдийн бодлыг сонсоод зөв бурууг нь ялган салгаж ярилцаад зөв шийдвэр сонгон авахад нь тусал.

  5. Хүүхэд чинь амжилт гаргах сайн юм хийхийг нь анзаарахгүй өнгөрч болохгүй, заавал магтаж бай. Гэхдээ ерөнхийд нь сайн байна гээд рхичихож болохгүй харин “Чи сайн байна. Яагаад гэвэл.....”гэж чухам юу хийсний улмаас магтаж байгааг тодотгож өгөөрэй.

  6. Хэрвээ хүүхэд буруу юм хийвэл хараагүй юм шиг өнгөрч болохгүй. Гэхдээ шууд загнаад эхэлж хэрэггүй. Чи бол буруу юм хийсэн. Энэ бол муу юм гэж хэлээд хүүхдийг алдаагаа ойлгох боломжтой хугацаа өг. Тэгээд дараа нь учир начрыг нь тайлбарлаж өгөөрэй.

  7. Та хүүхдийг өөрийг нь бус үйл хэргийг нь үнэлэх хэрэгтэй. Ямар нэг хэрэг хийвэл “Чи муу хүүхэд. Муу хүүхэд л ингэдэг юм гэж загнаж болохгүй. Чи буруу юм хийсэн. Энэ нь тэр нь буруу гэж хэлж өгч бай.” Ер нь удаан загнаж хэлэхэд хүүхэд залхдаг. Хийсэн үйлд нь товч тодорхой үнэлэлт өгч дахин хиймээр юм биш гэдгийг нь ойлгуул.

  8. Хүүхдэд мэдрэх ойлгох боломж өг. Нүүр царай хөдөлгөөнөөрөө өөрөө түүнийг ойлгож өрөвдөж байгаагаа мэдрүүл. Мөн ямар нэг хэргийн талаар харилцаад тэр дахиж ийм хэрэг хийхгүй бол дахин иймэрхүү яриа гарахгүй хэн ч хуучныг сөхөж зэмлэхгүй гэдгийг ойлгуул.

  9. Хүмүүжил гэдэг бол зорилго чиглэлийн гинжин хэлхээ юм. Хүүхдийг зорилго чиглэлээ ухаарах, одоо хийх ойрын зорилт юу вэ ингэснээр маргааш юунд хүрч болох вэ гэдэг талаар өөрийн гэсэн төсөөлөлтэй болгохыг хичээ.

  10. Хүмүүжүүлж байгаа хүн чанга гэхдээ эелдэг байх хэрэгтэй. Нэг бол хөдлөшгүй хатуу чанга дэглэмтэй эсвэл дураар нь тавилаа гээд хүүхдэд ердөө сайн юм болохгүй цаг тухайд нь тохирсон аргаар харьцвал хүмүүжил үр дүнтэй байдаг.


Бичсэн: Багш | цаг: 17:39 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax