2011-04-23
Хүн орчин хичээлийн даалгавар

3-р анги хүн орчин

1.Навчит ба шилмүүст мод зур. Ялгааг тайлбарла.

2.Сургууль орчинд мод тарихын ач тус.

3. Ангилж бич. Хоол хүнсэндээ хэрэглэхийн ач тус. Манжин , лууван, нэрс, мойл, сонгино, аньс, байцай.

4. Хог хаягдлыг ил задгай хаяхыг яагаад хориглодог вэ?

5. Хүүхэд бүр сурч боловсрох ............

Бид гэрийнхэндээ туслах...............

6. Амьд байгалийн онцлогийг нэрлээрэй. 1. ...........2. ............ 3. ........... 4. ..............

7. Өөрийн мэдэх модлог, бутлаг, өвслөг ургамлыг зураарай.

8. Ургамлыг зурж , эрхтнийг нэрлэж бичээрэй.

9. Ургамал ургахад юу юу хэрэгтэй байдаг вэ?

10. Амьтдыг ялгаж бичээрэй. / чоно, ямаа, гахай, баавгай, үнэг, тахиа, үхэр, морь, нохой, хэрэм/

/зэрлэг амьтан/ /тэжээмэл амьтан/

11. Дараах зүйлийг ямар амьтад иддэг вэ? Өгүүлбэр зохиож бичээрэй.

А. лууван Б. оготно В. будаа Г. яс

12. Дараах амьтдын үр төлийг бич. Баавгай- туулай- үнэг- чоно- тарвага-

13. Нүүдлийн шувуу гэж яагаад нэрлэсэн бэ?

14. Голын ус яагаад бохирддог вэ?

15. Малын төлийг нэрлэж бич. Малын тухай оньсого бичээрэй.

16. Тохирох үгийг нөхөөрэй. Нийтийн тээвэрт зорчихдоо ахмад настай хүмүүст ............... тавьж өгнө.

Бусдад талархсанаа ............. гэдэг үгээр илэрхийлнэ. Номын санд үйлчлүүлэхдээ ...................... баримтална.

Бусдад ямар нэгэн саад учруулбал .................... гэдэг үгийг хэрэглэнэ.

17. Дараах үгсээс амьд ба амьгүй байгалийг ялгаарай. /загас, чулуу, мод, шумуул, уул, цэцэг, ус/

18. Зэрлэг ургамал гэж ямар ургамал вэ?

19. Таримал ургамал гэж ямар ургамал вэ?

20. Эмийн ургамлаас нэрлэж, ямар өвчин анагаадгийг бичнэ үү?

21. Тасалгааны ургамлын савыг цоолж нүх гаргадгийн учир юу вэ?

22. Дараах амьтад юу иддэг вэ? /буга, мэлхий, бүргэд, үхэр, зараа, чоно, хэрэм, туулай,

23. Лууван хүний биед ямар ач тустай вэ?


Бичсэн: Багш | цаг: 17:49 | Гэрийн даалгавар
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax