2011-05-08
Сурагчдын дагаж мөрдөх журам

 

Багш нарын зөвлөлийн 2009  оны 10 сарын 21 -ний өдрийн хурлаар хэлэлцэн батлав.

 

Нийслэлийн БЗД-ийн 97-р дунд сургуулийн сурагчдын дагаж мөрдөх журам

Үндэслэл

Монгол улсын Боловсролын тухай хуулийн 45.1, 45.2, БСШУСайдын 130-р тушаал, ЕБС-ийн суралцагчийн үлгэрчилсэн дүрэм, сургуулийн дотоод журмыг хэрэгжүүлэх үндсэн дээр сургалт хүмүүжлийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, багш сурагчид, ажилчдын ажиллах, суралцах таатай нөхцлийг бүрдүүлэх, сурагчдын эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгож, тэдэнд эрх зүйн мэдлэг, ухамсрыг багаас нь төлөвшүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.

Нэг. Суралцагчийн хичээл сургалтын үед баримтлах дэг

1.1Хичээл сургалтын үед  өглөөний 07.50, өдрийн 12.50 минут, сургалт-хүмүүжлийн ажлын эхлэл болон уг цагаас хойш ирсэн сурагчдыг хоцорсонд тооцох ба 10 минутаас дээш хугацаатай хоцорсон тохиолдолд шалтгааныг харгалзан тасалсан эсэхийг тогтооно.

 1.4. Суралцагч ямар нэгэн шалтгаанаар ирж чадаагүй бол шалтгаанаа АУБ-д мэдээлж , шаардлагатай магадлагааг ирүүлнэ.

1.5. Багш байхгүй тохиолдолд хичээлийн эрхлэгч, хариуцлагатай жижүүр багш нарт мэдэгдэн шийдвэр гаргуулна.

1.6. 1,2-р ээлжийн 1,2-р ангийн сурагчид багшийн хамт жагсаалаар орох бөгөөд багш нь байхгүй бол бүх ангиудын дараа орно.

1.7. Суралцагч нь сургуулийн анги танхим, коридорт дараах шаардлагыг биелүүлнэ. Үүнд:

         Гүйхгүй байх

         Ноцолдохгүй байх

         Чанга дуу чимээ гаргахгүй байх

         Хог, цаас хаяхгүй байх

         Цэвэрч нямбай байдлыг эрхэмлэх

         Эд хөрөнгийг хамгаалах, зөв ашиглах

         Хэнийг ч гомдоохгүй байх

1.8. Хичээл, сургалтын үед сурагчийн дүрэмт хувцас өмсөж, энгэрийн тэмдэг зүүж, сурагчийн үнэмлэх авч явна.

1.10. Завсарлагаанаар хичээллэх ангийнхаа хаалганы эсрэг талд аль болох бусдын хөдөлгөөнд саад болохгүйгээр зогсоно.

1.11. Жижүүр сурагчид ангид чийгтэй цэвэрлэгээ хийж салхивч онгойлгох ба дараагийн ангийн жижүүртээ хүлээлгэн өгнө.

1.12. Өөрийн авьяас сонирхол, хэрэгцээний дагуу хичээлээс гадуурх сонгон, дугуйлан, секцэнд суралцаж, хуваарь ажил үүргээ биелүүлж, сургуулийн захиргаанаас зохион байгуулж байгаа бусад үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно.

Хоёр. Хичээл сургалтын үйл ажиллагааны үеэр хориглох зүйл:

2.1. Хичээлийн үед болон бусад албан ажлын үед бохь зажлах, гар утсаар ярих, чихэвчээр хөгжим сонсох, гар комьпютер ашиглах зэрэг үйлдлүүдийг багшийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэхийг хориглоно.

2.2. Хичээл сургалтын үед идэвхгүй суух, үймүүлэх, бусдын суралцах үйл ажиллагаанд ямар нэгэн саад учруулахыг хатуу хориглоно.

2.3. Хичээл сургалт явагдаж байхад чухал шаардлагагүй бол бусдыг дуудах, хаалгаар шагайхыг  хориглоно.

2.4. Тухайн өдрийн 19.00 цагаас хойш сурагчдыг харгалзах хүнгүйгээр сургууль дээр байлгахыг хориглоно.

2.5. Өөртөө болон бусдын аюулгүй байдалд нөлөөлөх элдэв зүйл авч явахыг хориглоно.

2.6. Суралцагч нь хаана ч явсан тамхи татах, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хатуу хориглоно.

2.7. Сургуулийн хана, туурга, ширээ сандал зэрэг эд аж ахуйн зүйл дээр элдэв зүйл эрээчих, бичих, зурах болон сургуулийн эд хөрөнгөнд зүй бусаар хандахыг хориглоно.

Гурав. Суралцагч гэртээ болон гудамж талбай, олон нийтийн газарт баримтлах дэг

3.1. Өдөр бүр хичээлээ цагийн хуваариар давтаж, гэрийн даалгаврыг чанартай хийх, амжилттай суралцахын төлөө мэрийнэ.

3.2. Сургууль, багшаас эцэг эхэд хандсан аливаа асуудлыг үнэн зөв, шуурхай танилцуулна.

3.3. Сургуулиас гадуур, олон нийтийн газар, чөлөөт цагаараа явах үедээ Монгол улсын иргэний болон нийтийн дагаж мөрдөх ёстой хууль, дүрэм, журмыг сахиж биелүүлнэ.

 

Дөрөв. Зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцох

4.1. Сургуулийн дэг, цаг ашиглалтын журмыг зөрчсөн сурагчдад дараах шатлалаар хариуцлага тооцно.

•1.     Эхний удаа өөрт нь сануулах арга хэмжээг авна. /1 - 7 хүртэл цаг тасалсан болон 7 хоногт 2 удаа хоцорсон тохиолдолд/

•2.     Дараагийн удаа ангийн хурлаар оруулж, протоколд тэмдэглэнэ.  /7-14 хүртэл цаг тасалсан болон 7 хоногт дахин 1-2 удаа хоцорсон тохиолдолд/

•3.     Зөрчил дахин давтагдвал эцэг эхэд нь мэдэгдэж, сануулах арга хэмжээ авна.                                                        /14-28 хүртэл цаг тасалсан болон 7 хоногт дахин 1- 2 удаа хоцорсон тохиолдолд/

•4.     Удаа дараалан зөрчил давтагдвал эцэг эх, асран хамгаалагчийн хамт захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

/28-аас дээш цаг тасалсан болон удаа дараалан хоцорсон тохиолдолд/

•5.     Хичээлээс хоцорсон минутыг хичээлийн цагт шилжүүлэн тооцно.

4.2. Суралцагчид нь хичээлийн 1 ба 2-р хагас жилийн үнэлгээгээр хангалтгүй үнэлгээтэй суралцсан тохиолдолд захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг хангалтгүй суралцсан шалтгааныг нарийвчлан судалж, дүгнэлт гарган захирлын зөвлөлд танилцуулан шийдвэр гаргуулна. Шийдвэр нь:

         Сануулгатайгаар цаашид үргэлжлүүлэн суралцуулах

         Анги улируулан суралцуулах

         Эцэг эхийн мэдэлд шилжүүлэх

4.3. Хичээл сургалтын талаар багшийн тавьсан шаардлагыг удаа дараалан биелүүлээгүй, бусдын суралцах үйл ажиллагаанд саад учруулж буй болон хүмүүжил, ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан сурагчдыг тусгайлан хэлэлцэж холбогдох хууль, дүрэм, журмын дагуу шийдвэрлэнэ.  

 

Бичсэн: Багш | цаг: 17:17 | Сурагчидад
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


ойлголоо
Бичсэн: х.азжарга (зочин) цаг: 10:47, 2014-04-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



 
xaax